ИОХАН 11:1-7
ИОХАН 11:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж —Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд
ИОХАН 11:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд