ИОХАН 11:1-23

ИОХАН 11:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Өдөр явбал ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэв. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв. Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. Есүс түүнд —Ах чинь амилна гэхэд

Хуваалцах
ИОХАН 11 унших

ИОХАН 11:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж —Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд, шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв. Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан. [Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв. Есүс түүнд —Чиний ах амилна гэхэд

Хуваалцах
ИОХАН 11 унших