ИОХАН 1:40-45
ИОХАН 1:40-45 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ. Дараа өдөр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. Филип Андрей, Симон нарын хот болох Бетсайдаас иржээ. Филип Натанаелыг олоод —Бид Мосегийн Хуульдаа бичсэн болон эш үзүүлэгчдийн бичсэн тэр хүн болох Иосефын хүү, Назарын Есүсийг оллоо гэсэнд
ИОХАН 1:40-45 Ариун Библи 2013 (АБ2013)
Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ. Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд