ИОХАН 1:35-42
ИОХАН 1:35-42 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ.
ИОХАН 1:35-42 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа өдөр нь Иохан хоёр шавьтайгаа дахиад л зогсож байлаа. Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод Есүсийг дагав. Есүс эргэж тэдний дагаж байгааг хараад тэднээс —Та нар юу эрнэ вэ? гэж асуусанд, тэд Түүнд —Рабби (орчуулбал Багш аа), Та хаана буудаллаж байна вэ? гэв. Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний буудаллаж байгаа газарт очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт буудаллав. Учир нь тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.