ИЕРЕМИА 32:42-44
ИЕРЕМИА 32:42-44 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх үлэмж гамшгийг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныгаа бас Би тэдэн дээр авчрах гэж байна. “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж чиний хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
ИЕРЕМИА 32:42-44 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх агуу гамшгуудыг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныг Би тэдэн дээр авчрах гэж байна. Чиний “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.