ИЕРЕМИА 29:4-14

ИЕРЕМИА 29:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна. «Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид. Эхнэрүүд авч, хөвгүүд ба охидын эцгүүд болж, тэд хөвгүүд, охидыг төрүүлэхээр хөвгүүддээ эхнэрүүд авч, охидоо нөхрүүдэд нь өг. Тэнд үржиж, бүү цөөр. Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно». Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс. Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».

ИЕРЕМИА 29:4-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгчдөд ингэж айлдаж байна. «Байшин бариад амьдар. Цэцэрлэг тариалж, бүтээгдэхүүнийг нь ид. Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр. Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.» Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа танай эш үзүүлэгчид ба төлгөчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс. Тэд нэрээр минь та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»