ИЕРЕМИА 20:8-9
ИЕРЕМИА 20:8-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв. Харин хэрэв би “Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэл энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.
ИЕРЕМИА 20:8-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийлэл, сүйрлийг тунхаглаж байна. Учир нь ЭЗЭНий үг надад Бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв. Харин хэрэв “Би Түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй” гэвэл Энэ нь миний сэтгэл зүрхэн дотор Ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн Шатаж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалвал ядарч, Би тэсвэрлэж чадахгүй болно.