ИЕРЕМИА 12:1-4
ИЕРЕМИА 12:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь. Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ. Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ? Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол. Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ. Та намайг хардаг билээ. Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ. Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч, уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач! Газар нутаг хэдий болтол гашуудаж, хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тул энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.
ИЕРЕМИА 12:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ? Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимс ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч Тэдний цээж дотроос хол билээ. ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач! Энэ газар хэдий болтол гашуудаж, Хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ? Энд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн учир Амьтад ба шувууд устгагдсан билээ. Учир нь тэд “Тэр бидний төгсгөлийг харахгүй” гэцгээсэн.