ИЕРЕМИА 1:9-14
ИЕРЕМИА 1:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв. Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь зулгаан зумлах хийгээд эвдлэх, сүйтгэх хийгээд хөмрүүлэх, барьж босгох хийгээд тарьж ургуулахын тулд болой гэв. ЭЗЭНий үг над дээр ирж Иеремиа, чамд юу харагдаж байна вэ?» гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв. Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв. ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж, —Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би —Хойд зүгээс хэлтийсэн буцалж буй тогоо харагдаж байна гэв. Тэгтэл ЭЗЭН надад —Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.
ИЕРЕМИА 1:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв. Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв. ЭЗЭНий үг над дээр ирж —Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв. Тэгтэл ЭЗЭН надад —Чи сайн харлаа. Учир нь үг минь биелэхийг Би харж байна гэв. ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж —Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би —Буцалж буй тогоо хойд зүгээс над уруу хэлтийсэн харагдана гэв. Тэгтэл ЭЗЭН, надад —Газар нутгийн бүх оршин суугч дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.