ШҮҮГЧИД 14:1-7

ШҮҮГЧИД 14:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Самсон Тимнад бууж очоод, тэнд филист охидоос нэгэн эмэгтэйг харжээ. Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ —Би Тимнад филист охидоос нэгэн бүсгүйг харав. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэв. Тэгэхэд эцэг эх нь түүнд —Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хозлуулаагүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэв. Харин Самсон эцэгтээ —Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ. Харин энэ нь ЭЗЭНээс болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдээс шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байлаа. Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явав. Тэд Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишгийг тасчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ ярьсангүй. Тэгээд Самсон явж, тэр бүсгүйтэй ярив. Тэр Самсоны нүдэнд аятайхан байжээ.

ШҮҮГЧИД 14:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ. Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ —Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд эцэг эх нь түүнд —Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ —Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ. Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв. Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй. Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.