ШҮҮГЧИД 12:5-6
ШҮҮГЧИД 12:5-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гилеадын хүмүүс Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын дүрвэгсдээс хэн нэгэн —Гол гатлуулж өгөөч хэмээн гуйхад Гилеадын эрчүүд түүнээс —Чи Ефраим хүн мөн үү гэж асуухад тэр хүн —Үгүй хэмээн хариулсанд тэд —Чи “Шибболет” гэж хэл хэмээн шаарддаг байв. Тэр зөв аялгаар хэлж чадалгүй “Сибболет” гэсэнд түүнийг хоморголон барьж, Иорданы гарам дээр алдаг байв. Тэр үед дөчин хоёр мянган Ефраим хүн тэнд алагджээ.
ШҮҮГЧИД 12:5-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Иорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд —Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд —Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн —Үгүй гэж хэлэхэд нь тэд түүнийг сорин —Чи “шибболет” гэж хэл дээ гэхэд нь тэд зөв аялгаар хэлж эс чадан “сибболет” гэхэд нь тэд барьж аваад Иорданы гарам дээр алдаг байв. Ийнхүү тэр үед дөчин хоёр мянган ефраим хүн алагджээ.