ШҮҮГЧИД 1:27-36

ШҮҮГЧИД 1:27-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Манассе Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудын хүмүүсийг хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэр нутагт үлдэж чадав. Израиль хүчирхэг болоод канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн зайлуулсангүй. Гезерт оршин сууж байсан канаанчуудыг Ефраим хөөн зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдран суув. Китроны болон Нахалолын оршин суугчдыг Зебулун хөөн зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов. Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг Ашер хөөн зайлуулсангүй. Канаанчуудыг ашерчууд хөөгөөгүй учраас тэд уг нутагт оршин суудаг канаанчуудын дунд амьдрав. Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөн зайлуулалгүй, харин тэд уг нутгийн оршин суугчид болж канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болжээ. Тэгтэл аморичууд Даны хөвгүүдэд хөндий тал уруу бууж ирэх боломж өгөлгүй уулархаг газар уруу тэднийг шахав. Херес уул, Аиалон болон Шаалбимд аморичууд суурьшиж чадсан ч Иосефын гэрийнхний гар хүчирхэгжихэд тэд албадлагын ажил хийх болов. Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.

Хуваалцах
ШҮҮГЧИД 1 унших

ШҮҮГЧИД 1:27-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Манассе нь Бет-шеан болон түүний харьяа гацаа тосгод, Таанах болон түүний харьяа гацаа, Дорын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Иблеамын оршин суугчид болон түүний харьяа гацаа, Мегиддогийн оршин суугчдыг болон түүний харьяа гацаануудыг эзлэн аваагүй тул канаанчууд тэр нутагт амьдарсаар байв. Израиль хүчирхэг болоход, канаанчуудаар албадлагын ажил хийлгэсэн боловч тэднийг бүрмөсөн хөөж зайлуулсангүй. Ефраим ч мөн Гезерт оршин сууж байсан канаанчуудыг хөөж зайлуулсангүй. Тиймээс канаанчууд тэдний дунд Гезерт амьдрав. Зебулун Китроны болон Нахалолын оршин суугчдыг хөөж зайлуулаагүй тул канаанчууд тэдний дунд амьдарч, албадлагын ажил хийх болов. Ашер нь Акко, Сидон, Ахлаб, Ахзиб, Хелба, Афик болон Рехобын оршин суугчдыг хөөж зайлуулсангүй. Канаанчуудыг хөөгөөгүй учраас ашерчууд уг нутагт оршин суугчид болон канаанчуудын дунд амьдрав. Нафтали нь Бет-шемешийн болон Бет-анатын оршин суугчдыг хөөж зайлуулалгүй, харин уг нутгийн оршин суугчид болж Канаанчуудын дунд суурьшив. Тэгээд Бет-шемеш болон Бет-анатын оршин суугчид тэдний төлөө албадлагын ажил хийх болов. Тэгтэл аморичууд Даны хөвгүүдийг хөндий тал уруу бууж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд уулархаг газар уруу тэднийг шахав. Гэсэн ч аморичууд Херес уул, Аиалон болон Шаалбимд суурьшихаар зүтгэв. Гэвч Иосефын гэр хүчирхэг болоход, тэд албадлагын хөдөлмөр хийх болов. Аморичуудын нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Селагаас болон түүнээс дээш үргэлжлэв.

Хуваалцах
ШҮҮГЧИД 1 унших