ИАКОВ 5:7-11
ИАКОВ 5:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна. Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун. Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.
ИАКОВ 5:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм. Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна. Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун. Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.