ИАКОВ 2:3-7
ИАКОВ 2:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл, та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу? Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү? Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?
ИАКОВ 2:3-7 Ариун Библи 2013 (АБ2013)
та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу? Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү? Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?