ИАКОВ 2:1-12

ИАКОВ 2:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүүс минь, алдарт Эзэн болох бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл, та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл, та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу? Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү? Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? Хэрэв та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Учир нь “Бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно. Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.

Хуваалцах
ИАКОВ 2 унших

ИАКОВ 2:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн мөн хиртэй хувцастай ядуу хүн орж ирвэл та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл та нар өөрсдийнхөө дунд ялгаварлал гаргаж, ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу? Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэлдээ баян байлгахаар сонгоогүй гэж үү? Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү? Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү? Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна. Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Учир нь “Чи бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Чи хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно. Эрх чөлөөний хуулиар шүүгдэх ёстойчууд шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.

Хуваалцах
ИАКОВ 2 унших