ИАКОВ 1:19-27

ИАКОВ 1:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно. Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.

Хуваалцах
ИАКОВ 1 унших

ИАКОВ 1:19-27 Ариун Библи 2013 (АБ2013)

Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад, эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно. Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.

Хуваалцах
ИАКОВ 1 унших

ИАКОВ 1:19-27

ИАКОВ 1:19-27 АБ2004ИАКОВ 1:19-27 АБ2004ИАКОВ 1:19-27 АБ2004ИАКОВ 1:19-27 АБ2004ИАКОВ 1:19-27 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна