ИСАИА 8:12-17
ИСАИА 8:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү түгш. Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн бол түмэн цэргийн ЭЗЭН юм. Тэр та нарын айдас байх болно. Тэр та нарын аймшиг байх болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлэх хад, Иерусалимын оршин суугчдын урхи болон занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана. Гэрчлэлийг боож, миний шавь нарын дунд хуулийг битүүмжлэгтүн. Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.
ИСАИА 8:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)
—Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү сүрд. Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь Түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд Урхинд орж баригдана гэв. Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн. Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.