ИСАИА 66:1-2
ИСАИА 66:1-2 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ? Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
ИСАИА 66:1-2 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ? Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд Энэ бүхэн байдаг болжээ” гэж ЭЗЭН тунхаглав. “Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй, Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.