ИСАИА 65:20-22
ИСАИА 65:20-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ.
ИСАИА 65:20-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэнд цөөхөн хоног амьдардаг нялхас ч, өөрийн өдрүүдийг гүйцээгээгүй хөгшид ч байхгүй болно. Зуу наслаад үхэх хүнийг залуу, зуу нас хүрээгүй нэгнийг хараагдсан хүн гэж тооцох болно. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Тэд барихгүй, өөр хүн сууна. Тэд тарихгүй, бусад нь иднэ. Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.