ИСАИА 64:1-9

ИСАИА 64:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв. Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс нааш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй. Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ. Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан. Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл. ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.

Хуваалцах
ИСАИА 64 унших

ИСАИА 64:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, Ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч. Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ. Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй, Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй. Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу? Бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт. Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж, Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэнэ. Таны нэрийг дуудан Танаас зуурахаар босож өндийх хэн ч алга. Учир нь хилэнцээс минь болж Та биднээс нүүрээ нууж, биднийг залгив. Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань, Бид шавар, Та бидний урлаачин, Бид бүгд Таны мутрын бүтээл. ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч. Хилэнцийг энд үүрд бүү дурсаач. Үзэгтүн, Таны ард түмэн бид Гуйж байгааг хараач.

Хуваалцах
ИСАИА 64 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна