ИСАИА 62:10-12
ИСАИА 62:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун. Үзэгтүн, ЭЗЭН газрын хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Чиний аврал ирж байна. Үзэгтүн, Түүний шагнал Түүнтэй хамт бөгөөд Түүний сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сионы охинд айлдав. Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй хот, Эрэлчин” гэж нэрлэгдэнэ.
ИСАИА 62:10-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун. Үзэгтүн, ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл тунхаглан “Хөөе. Аврал чинь ирж байна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт бөгөөд Сайшаал нь Түүний өмнө байна” гэж Сион охинд дуулга хэмээсэн. Тэд “ЭЗЭНий аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно. Чи “Хаягдаагүй, Олдсон хот” гэж нэрлэгдэнэ.