ИСАИА 6:1-7

ИСАИА 6:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа. Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. Тэгээд би —Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. Тэгээд тэр миний аманд хүргэж —Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.

Хуваалцах
ИСАИА 6 унших

ИСАИА 6:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа. Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв. Тэгээд тэр аманд минь хүргэж —Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэнц авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв.

Хуваалцах
ИСАИА 6 унших