ИСАИА 6:1-3
ИСАИА 6:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа. Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна гэж байв.
ИСАИА 6:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа. Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв.