ИСАИА 59:15-21

ИСАИА 59:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тийм ээ, үнэн үгүйлэгдэж байна. Бузар муугаас холдогч нь өөрийгөө золиос болгов. ЭЗЭН үүнийг хараад, шударга ёс байхгүй байсанд Түүний мэлмийд таалагдаагүй. Тэнд нэг ч хүн байхгүйг Тэр хараад, тэнд зуучлах хүн нэг ч байхгүйд гайхаж байлаа. Тиймээс Тэр Өөрийн мутраар Түүнд авралыг авчран, Өөрийн зөвөөр Түүнийг дэмжив. Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов. Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө. Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна. “Аврагч нь Сион уруу Иаков дотор гэм нүглээс эргэсэн хүмүүс уруу ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав. “Миний хувьд энэ бол тэдэнтэй байгуулах Миний гэрээ” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь чиний амнаас ч, чиний хүүхдүүдийн амнаас ч, чиний хүүхдүүдийн үр удмын амнаас ч одооноос эхлэн үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

Хуваалцах
ИСАИА 59 унших

ИСАИА 59:15-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Тийм ээ, үнэн дутагдаж, Ёрын муугаас холдогч нь тоногдов. ЭЗЭН хараад, Шударга ёс байхгүй нь Түүний мэлмийд эс таалагдав. Хүн байхгүйг Тэр хараад, зуучлагч үгүйд гайхжээ. Тиймээс Тэр мутраараа Түүнд авралыг авчран Зөвт байдал нь Түүнийг дэмжив. Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов. Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө. Өрнө зүгт тэд ЭЗЭНий нэрээс Наран ургах зүгт алдраас нь эмээнэ. Урсгал мэт дайсан ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна. “Тэрээр Сион уруу Иаков доторх, гэмт үйлдлээсээ эргэсэн хүмүүс уруу Аврагч болон ирнэ” гэж ЭЗЭН тунхаглав. “Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

Хуваалцах
ИСАИА 59 унших