ИСАИА 58:6-12

ИСАИА 58:6-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу? Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол, Өлсөгчдөд өөрийгөө өгч, Зовогсдын сэтгэлийг цатгавал, Гэрэл чинь харанхуйд мандаж, Бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно. Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.

Хуваалцах
ИСАИА 58 унших

ИСАИА 58:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу? Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол, хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, чиний гэрэл нь харанхуйд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно. ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно. Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.

Хуваалцах
ИСАИА 58 унших