ИСАИА 57:13-15
ИСАИА 57:13-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Орилж байхад чинь Бүлэглэл чинь чамайг авраг! Салхи тэд бүгдийг чинь хийсгэж, Үлээх агаар тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өвлөн Ариун уулыг минь эзэмшинэ. Босгогтун, босгогтун. Замыг бэлтгэгтүн. Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно. Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог.
ИСАИА 57:13-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Орилж хашхирахад чинь чамайг шүтээний цуглуулга чинь авраг! Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж, амьсгал ч тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн, Миний ариун уулыг эзэмшинэ”. “Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно. Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.