ИСАИА 56:3-8

ИСАИА 56:3-8 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан “ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг. Тайган хүн ч “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг. Учир нь ЭЗЭН үүнийг айлдав. “Амралтын өдрийг минь сахин Надад тааламжтайг сонгож, Гэрээг минь чандалдаг тайган хүмүүст Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө. ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан Зарц нь болохын тулд Түүнтэй нэгдсэн гаднынхныг, Амралтын өдрийг бузарлалгүй сахин Гэрээг минь чандлах хүн бүрийг Би ариун ууландаа аваачин Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь Тахилын ширээн дээр минь тавигдана.” Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Түүнд хэдийнээ цугларагсад дээр Би бусдыг бас цуглуулна.”

Хуваалцах
ИСАИА 56 унших

ИСАИА 56:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНтэй нэгдсэн харь хүн “ЭЗЭН намайг Өөрийнхөө хүмүүсээс гарцаагүй салгана” гэж бүү хэлэг. Тайган хүмүүс “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү өгүүлэг. Учир нь ЭЗЭН үүнийг айлдав. “Миний амралтын өдрийг сахин, Надад тааламжтайг сонгон, Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө. ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно. Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана. Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”. Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна”.

Хуваалцах
ИСАИА 56 унших