ИСАИА 52:13-15
ИСАИА 52:13-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана. Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв. Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.
Хуваалцах
ИСАИА 52 уншихИСАИА 52:13-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна. Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв. Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.
Хуваалцах
ИСАИА 52 унших