ИСАИА 49:8-16

ИСАИА 49:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг хамгаалан, Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана. Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн, бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна. Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ». Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно. Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв. «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.

Хуваалцах
ИСАИА 49 унших

ИСАИА 49:8-16 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна. Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.» ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв. «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.

Хуваалцах
ИСАИА 49 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна