ИСАИА 49:8-13
ИСАИА 49:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг хамгаалан, Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана. Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн, бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй. Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан, усны ундарга уруу дагуулна. Би Өөрийн бүх уулсыг зам болгож, Өөрийн замуудыг босгоно. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ». Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.
ИСАИА 49:8-13 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна. Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.» ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун.