ИСАИА 45:5-12

ИСАИА 45:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан байхгүй. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ. Тийнхүү Надаас өөр хэн ч байхгүй, Би бол ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг наран мандахаас наран шингэх зүг хүртэлх хүмүүс мэдэх болтугай! Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн. Тэнгэр ээ, дээрээс шүрш. Үүлс үнэн зөвийн бороо оруулаг. Газар нээгдэж, авралыг ургуул. Түүний хамт үнэн зөв үйлс дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн. Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү? Эцэгтээ «Та юу төрүүлэв?», ээждээ «Та юу гаргачихсан юм бэ?» гэж ярьдаг хүн хөөрхий еэ!”. Израилийн ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Миний хөвгүүдийн талаар ирээдүйд болох юмсыг та нар Надаас асуугтун. Миний мутрын ажлын талаар та нар Надад тушаах уу? Дэлхийг бүтээж, дээр нь хүнийг буй болгосон нь Би мөн. Би Өөрийн мутраараа тэнгэрийг дэлгээд, тэдний бүх эздийг нь томилов.

Хуваалцах
ИСАИА 45 унших

ИСАИА 45:5-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Би ЭЗЭН. Өөр байхгүй. Надаас өөр Бурхан алга. Чи Намайг танихгүй ч, Би бүсийг чинь бүсэлсэн. Тийнхүү Надаас өөр хэн ч алга, Би ЭЗЭН, Өөр байхгүй гэдгийг Наран мандахаас бас шингэхээс ч мэдэх болтугай! Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН. Тэнгэр ээ, дээрээс цавд. Үүлс зөвт байдлыг цутгаг. Газар нээгдэж, авралыг ургуулан Түүний хамт зөвт байдал дэлгэрэг. ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ. Бүтээгчтэйгээ маргалдагч газрын савнуудын шавар сав хөөрхий еэ! Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» Бүтээл чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлэх үү? Эцэгтээ «Та юу төрүүлэв?», Эхдээ «Та юу гаргачихав?» гэж хэлдэг нэгэн хөөрхий еэ!” Израилийн Ариун Нэгэн, Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хөвгүүдийн минь ирээдүйн талаар Та нар Надаас асууж, Мутрын минь ажлыг Надад тушаах уу? Дэлхийг Би хийж, Дээр нь хүнийг бүтээв. Мутраараа тэнгэрийг дэлгээд, Би түг түмдэд тушаав

Хуваалцах
ИСАИА 45 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна