ИСАИА 45:15-19
ИСАИА 45:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Израилийн Бурхан Аврагч минь, үнэхээр Та Өөрийгөө нуудаг Бурхан юм. Шүтээн хийдэг хүмүүс бүгд ичгүүрт орж, хамтдаа гутамшиг болно. Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй. Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.) “Би бол ЭЗЭН. Өөр байхгүй. Би харанхуй орны газраас нууцаар яриагүй. «Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй. ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна. Зөв шударга юмсыг тунхаглаж байна.
ИСАИА 45:15-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Израилийн Бурхан, Аврагч минь, Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм. Шүтээн хийгчид бүгд ичгүүрт орж, Гутамшиг болон хамтдаа ичиж зовон явна. Харин Израиль мөнхийн авралаар ЭЗЭНээр аврагдана. Та нар үүрд мөнхөд ичихгүй, гутамшиг болохгүй. Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй. Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.