ИСАИА 43:1-5
ИСАИА 43:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв. Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино. Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна.
ИСАИА 43:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй. Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв. Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул Бүү айгтун. Би үр удмыг чинь дорно зүгээс авчран Чамайг өрнө зүгээс цуглуулна.