ИСАИА 42:1-9

ИСАИА 42:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Миний өргөмжилсөн Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун. Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрлөхгүй бөгөөд гудамжинд ч дуугаа сонсгохгүй. Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй. Тэр шударга ёсыг итгэлтэйгээр түрэн авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ Тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ. Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас атгаад, чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгож, үндэстнүүдийн гэрэл болгоно. Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм. Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрнө, эдүгээ Би шинэ юмыг тунхаглаж байна. Тэднийг гарч ирэхээс өмнө Би та нарт мэдэгдэнэ”.

Хуваалцах
ИСАИА 42 унших

ИСАИА 42:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй. Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ. Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө. Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм. Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй. Үзэгтүн, урьдын юмс болж өнгөрчээ. Би шинэ юмыг мэдүүлж байна. Соёолон гарахаас нь өмнө Би та нарт сонордуулна.”

Хуваалцах
ИСАИА 42 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна