ИСАИА 40:6-8
ИСАИА 40:6-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс Өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна.
Хуваалцах
ИСАИА 40 уншихИСАИА 40:6-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэгэн дуу “Дуудагтун” гэсэнд би “Би юуг дуудах вэ?” гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.
Хуваалцах
ИСАИА 40 унших