ИСАИА 40:27-31
ИСАИА 40:27-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.
ИСАИА 40:27-31 Ариун Библи 2013 (АБ2013)
“Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.