ИСАИА 40:25-31

ИСАИА 40:25-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Тэгвэл та нар Намайг хэнтэй адилтгаж, хэнтэй тэнцүүлэх вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна. Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Миний зам ЭЗЭНээс нуугдаж, үйлсийг минь миний Бурхан мартсан” гэж чи яагаад өгүүлнэ вэ, Иаков оо? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй гэж үү? Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй. Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.

Хуваалцах
ИСАИА 40 унших

ИСАИА 40:25-31 Ариун Библи 2013 (АБ2013)

“Тэгвэл та нар Намайг Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна. Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.

Хуваалцах
ИСАИА 40 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна