ИСАИА 40:1-5
ИСАИА 40:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун” хэмээн та нарын Бурхан айлдаж байна. Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн. Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун. Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун. Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.
ИСАИА 40:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна. Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла. Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун. Хотгор бүр өргөгдөж, Уул толгод бүр намсаж, Тахир нь шулуун, Энхэл донхол газар нь тэгш тал бологтун. Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.