ИСАИА 30:19-26

ИСАИА 30:19-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно. Та нар мөнгөөр бүрсэн өөрсдийн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн өөрсдийн цутгамал хөргүүдийг бузарлан, тэдгээрийг бузар эд зүйл мэт тарааж хаяад “Зайлагтун” гэж хэлнэ. Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ. Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба ацаар шигшсэн давсалсан тэжээл иднэ. Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул, аливаа өндөр толгод дээр гол горхи урсана. ЭЗЭН Өөрийн ард түмний бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болох ажээ.

Хуваалцах
ИСАИА 30 унших

ИСАИА 30:19-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Иерусалимд оршин суугч, Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. Хэдийгээр Эзэн та нарт шаналангийн талх, чангалангийн усыг өгсөн боловч та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар Багшийгаа нүдээрээ харах болно. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно. Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ. Дараа нь газарт тариалах үрслэгээнд чинь зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ. Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба шигшигч савраар шигшсэн давсалсан тэжээл иднэ. Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горхи урсана. ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.

Хуваалцах
ИСАИА 30 унших