ИСАИА 26:1-9

ИСАИА 26:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон. Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул. Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална. Үүрд ЭЗЭНд итгэгтүн. Учир нь ЭЗЭН БУРХАН дотор мөнхийн Хад бий. Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”. Зөв шударгын зам нь дардан ажээ. Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач. ЭЗЭН минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой. Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн, үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

Хуваалцах
ИСАИА 26 унших

ИСАИА 26:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ. Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул! Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана. ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий. Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, Халдашгүй хотыг доройтуулан Газарт унаган шороонд шиднэ. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”. Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ. Аяа Зөвт Нэгэн ээ, Зөвт хүний замыг тэгшхэн тавиач. ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой. Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

Хуваалцах
ИСАИА 26 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна