ИСАИА 25:1-9

ИСАИА 25:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрэнд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв. Учир нь Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй. Ийм учраас хүчирхэг хүмүүс Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас айна. Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, шаналсан ядууст өмөг түшиг болж, шуурганаас хоргодох газар, халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь хананы эсрэг аадар мэт билээ. Гангийн халуун адил, үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгадаг мэт Та гадаадынхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно. Түмэн цэргийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх хүнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлгийг, бүх үндэстний дээгүүр татсан хөшгийг залгина. Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.

Хуваалцах
ИСАИА 25 унших

ИСАИА 25:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв. Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй. Ийм учраас хүчирхэг ард түмэн Таныг алдаршуулна. Харгис үндэстнүүдийн хотууд Танаас эмээнэ. Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар, Гантай газрын халуун лугаа адил билээ. Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт Та харийнхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно. Түг түмдийн ЭЗЭН Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр Ард түмний нүүрний халхавч, Бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин Ард түмнийхээ зэмлэлийг Бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.

Хуваалцах
ИСАИА 25 унших

ИСАИА 25:1-9

ИСАИА 25:1-9 АБ2004ИСАИА 25:1-9 АБ2004ИСАИА 25:1-9 АБ2004ИСАИА 25:1-9 АБ2004ИСАИА 25:1-9 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна