ИСАИА 14:12-17
ИСАИА 14:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч «Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.
ИСАИА 14:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч Чи хөсөр хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ «Би тэнгэрт гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад Чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, Хамгийн гүн нүхэнд хаягдана. Чамайг харсан хүн бүр гайхан мэлэрч «Дэлхийг донсолгон, Хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? Ертөнцийг цөл мэт болгон, Хотуудыг нь бусниулсан, Хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.