ХОСЕА 9:1-16

ХОСЕА 9:1-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Израиль аа, та нар ард түмнүүдийн адил Хөөр баярт бүү баяс! Учир нь чи Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав. Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй, Шинэ дарс тэдэнд хүрэхгүй. Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно. Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй Тахилууд нь Түүнд таалагдахгүй. Талх нь гашуудагсдын талх мэт агаад, Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд ЭЗЭНий өргөөнд орохгүй. Товлогдсон наадмууд болоод ЭЗЭНий найрын өдөр Та нар юу хийх вэ? Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана. Египет тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч, Майхнууд нь сундуугаар дүүрнэ. Шийтгэлийн өдрүүд иржээ, Хонзонгийн өдрүүд ч ирчихэж. Эш үзүүлэгч мулгуу, сүнслэг хүн галзуу гэж Израиль орилно. Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж Хонзогнол чинь агуу ажээ. Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж, Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна. Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно. Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ. Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож, Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно! Тэд хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэд золгүй еэ! Миний харснаар Ефраим, Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ. Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө. ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч. Бүх ёрын муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Үйлсийнх нь булай муугаас болж Би тэднийг гэрээсээ хөөж гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Бүх ноёд нь тэрслэгчид билээ. Ефраим цавчигдсан. Үндэс нь хувхайрч, Тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд төрлөө гэхэд Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.

Хуваалцах
ХОСЕА 9 унших

ХОСЕА 9:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс! Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан. Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав. Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй. Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим нь Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно. Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй. Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй. Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ? Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно. Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ. Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөд түүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна. Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ. Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно. Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ. Ефраимын хувьд гэвэл, тэдний яруу алдар нь шувуу мэт нисэн одох болж, Төрөлт ч үгүй, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно! Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг! Миний харснаар Ефраим нь Тиртэй адил үзэсгэлэнт нугад суулгагдсан билээ. Гэвч Ефраим нь хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө. ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч. Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч. Тэдний бүх бузар муу нь Гилгалд байна. Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ! Тэдний үйлсийн хорон муугаас болж Би тэднийг Өөрийн гэрээс хөөн гаргана. Би тэднийг цаашид хайрлахгүй. Тэдний бүх ноёд нь тэрслэгчид билээ. Ефраим нь цавчигдсан. Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.

Хуваалцах
ХОСЕА 9 унших