ХОСЕА 3:1-5
ХОСЕА 3:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв. Иймд тэр эмийг би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар худалдан авсан. Тэгээд би түүнд —Чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхайр, өөр эртэй бүү хавьт. Би ч бас чамтай үгүй. Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно. Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.
ХОСЕА 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв. Тиймээс би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан. Тэгээд би түүнд —Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв. Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно. Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.