ХОСЕА 2:2-7

ХОСЕА 2:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд. Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш. Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж, хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга. Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно. Бас Би түүний хүүхдүүдийг өрөвдөхгүй. Яагаад гэвэл тэд завхай хүүхдүүд юм. Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ. Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж, тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно. Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй. Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй. Тэгээд тэр эм «Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна. Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан» гэх болно.

Хуваалцах
ХОСЕА 2 унших

ХОСЕА 2:2-7 Ариун Библи 2013 (АБ2013)

“Заргалд, эхтэйгээ заргалд. Учир нь тэрээр Миний эхнэр биш, Би нөхөр нь биш. Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг. Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг. Эс тэгвээс Би түүнийг нүцгэлэн Анх мэндэлсэн өдрийнх шиг нь Түүнийг ил гаргана. Түүнийг цөл мэт, Хагссан газар мэт болгон цангааж ална. Би хүүхдүүдийг нь бас өрөвдөхгүй. Тэд завхайрлын хүүхдүүд юм. Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ. Тэгэхээр харагтун, Би замыг нь сундуугаар шивээлж, Тэрээр жимээ олохгүй болтол нь Би түүнд хана босгоно. Амрагуудаа мөшгөн дагавч Тэднийг тэр гүйцэхгүй. Тэднийг хайх боловч олохгүй. Тэгээд тэр эм «Би анхны нөхөртөө буцаж очъё, Учир нь тэр үед би одооноос илүү сайн байсан» гэх болно.

Хуваалцах
ХОСЕА 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна