ХОСЕА 13:4-8
ХОСЕА 13:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй. Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан. Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон. Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ. Тийм учраас тэд Намайг мартсан. Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно. Ирвэс шиг Би замын хажууд отох болно. Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.
ХОСЕА 13:4-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй. Цөлд, ган гачигтай газарт Би чамайг мэдэж байсан. Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ. Цадмагцаа зүрх нь бардам болжээ. Тиймээс тэд Намайг мартсан. Тиймээс Би тэдэнд арслан мэт болж, Ирвэс шиг Би замын хажууд отох болно. Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, Зүрхнийх нь үнхэлцгийг ярна. Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина. Зэрлэг араатан тэднийг тасчина.