ХОСЕА 1:1-7

ХОСЕА 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз ба Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ болой. ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв. Тиймээс тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмслэн, түүнд хүүг төрүүлжээ. ЭЗЭН Хосеад хандан —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад —Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.

Хуваалцах
ХОСЕА 1 унших

ХОСЕА 1:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ. ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв. Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална гэжээ. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.

Хуваалцах
ХОСЕА 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна