ЕВРЕЙ 8:7-10
ЕВРЕЙ 8:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан. Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод “«Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, Би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
ЕВРЕЙ 8:7-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. Гэвч Тэр тэднээс дутагдал олоод “«Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно.