ЕВРЕЙ 4:1-11

ЕВРЕЙ 4:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ингэхлээр Түүний амралт уруу орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс бид эмээх ёстой. Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан юм. Гэтэл тэдний сонссон үг тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл тэр үг сонсогчдын дотор итгэлээр холбогдоогүй ажээ. Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “«Тэд Миний амралт уруу орохгүй» гэж Би хилэгнэн андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралт уруу ордог. Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан Өөрийн бүх ажлаас долоо дахь өдөр амрав” гэжээ. Тэнд бас “Тэд Миний амралт уруу орохгүй” гэсэн байна. Иймд тэр амралтад орох зарим хүмүүс үлдсэн бөгөөд урьд нь сайн мэдээг сонссон хүмүүс дуулгаваргүйгээсээ болж тийшээ орж чадаагүй учир “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас, Зүрхээ бүү хатуу болго” гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “Өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов. Учир нь хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм. Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе.

Хуваалцах
ЕВРЕЙ 4 унших

ЕВРЕЙ 4:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс эмээцгээе. Учир нь сайнмэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан. Гэтэл тэдний сонссон үг нь тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл сонсогчдын дотор үг нь итгэлээр холбогдоогүй ажээ. Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог. Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ. Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна. Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд урьд нь сайнмэдээ сонссон нь дуулгаваргүйгээсээ болж орж чадаагүй учир “Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол, Зүрхээ бүү хатууруул” гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов. Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм. Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.

Хуваалцах
ЕВРЕЙ 4 унших