ЕВРЕЙ 2:5-8
ЕВРЕЙ 2:5-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэрэлчүүдэд захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ? Та түүнийг тэнгэрэлч нараас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг Та түүнд өмсгөжээ, [Мутрынхаа бүтээлүүдийг захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулаагүй юуг ч Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ бүх юм түүний эрхэнд орсныг бид хараахан үзээгүй л байна.
ЕВРЕЙ 2:5-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй. Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ. “Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ? Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ? Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ. Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж, [Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.] Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан” гэжээ. Учир нь бүх юмыг түүний эрхэнд оруулахдаа эрхэнд нь оруулагдаагүй ямар ч юмыг Тэр үлдээсэнгүй. Харин эдүгээ түүний эрхэнд бүх юмс оруулагдсаныг бид хараахан үзээгүй л байна.